МЭДЭЭ

Нийт 111992 мэдээ байна
post thumbnail

Digi Pay-ээр төлбөр тооцоогоо хийгээд 5 хувийн буцаан олголт аваарай

Байнгын хөнгөлөлт урамшууллаар дүүрэн, шимтгэлгүй цахим хэтэвч Digi Pay дахин нэг урамшуулал зарлалаа. Тус аппликэйшнд ХААН Банкны бүх төрлийн картаа холбоод хялбар, бас хурдан гүйлгээ хийх боломжтой бөгөөд 100,000 төгрөгөөс доош гүйлгээнд нууц үг шаардахгүй гэдгээрээ давуу талтай. Харин үүнээс дээш дүнтэй гүйлгээнд царай, хурууны хээ таних зэрэ...

post thumbnail

НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирал Чу Донгиу манай улсад айлчилна

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ)-ын Ерөнхий захирал Чу Донгиу Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол Улсад 2024 оны долоодугаар сарын 10-12-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийнэ. Энэ нь Др. Чу Донгиугийн хувьд ХХААБ-ын Ерөнхий захирлын албыг хүлээн авснаас хойш Монгол Улсад хийж байгаа анхны айлчлал нь бөгөөд Хүнс, хөдөө...

post thumbnail

2024 оны II улирлын төлбөрийн баримтыг өнөөдрийн дотор бүртгүүлээрэй

2024 оны хоёрдугаар улирлын төлбөрийн баримтаа 2024 оны долоодугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авахыг Татварын ерөнхий газраас зөвлөж байна.

post thumbnail

Хурдан морьдын шүдлэгээ хийх, сэрвээ хэмжихэд малын эмч нарыг оролцуулахгүй

Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга С.Амарсайхан өчигдөр Хүй долоон худаг дахь наадмын бэлтгэл ажлын явцыг шалгалаа. Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмын үеэр Хүй дол...

post thumbnail

Дархан аварга Г.Өсөхбаяр Хөдөлмөрийн баатар боллоо

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна. Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат дархан аварга, МУГТ Г.Өсөхбаяр, Дархан мэргэн, МУГТ Ш.Да...

post thumbnail

УИХ-ын гишүүн асан Н.Ганибалыг АН-ын “ГЕНСЕК“-ийн үүрэг гүйцэтгэгчээр томиллоо

АН-ын “ГЕНСЕК”-т УИХ-ын гишүүн асан Н.Ганибал болон тус намын жагсаалтын 35 дугаарт бичигдсэн Батсуурийн Баттөмөр нарын нэрс яригдаж байгаа талаар бид өмнө мэдээлсэн билээ. Тэгвэл Н.Ганибалыг АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна. Тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуулийн 6-р тойрог буюу Сүхбаатар,...

post thumbnail

С.Шаарийбууг Монгол Улсын гавьяат багш цолоор шагналаа

Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон,медаль хүртээв. Энэ үеэр Монгол Улсын Их Сургуулийн Мэдээлэл технологийн сургуулийн багш, зөв...

post thumbnail

Францын парламентын сонгуульд зүүний эвсэл ялжээ

Францын Үндэсний ассамблейн (парламентын доод танхим) сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт ням гарагт боллоо. Энэ удаагийн сонгуульд Ерөнхийлөгч Эммануэл Макрон ээлжит бус сонгууль зарласны дараа байгуулагдсан зүүний намуудын “Шинэ ардын фронт” эвсэл хамгийн олон суудал авсныг урьдчилсан дүн харуулжээ. Сонгуулийн урьдчилсан...

post thumbnail

Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Моди ОХУ-д айлчилна

Орос, Хятадын харилцаа гүнзгийрч байгаа энэ үед Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди хоёр өдрийн айлчлал хийхээр даваа гарагт буюу өнөөдөр ОХУ-ыг зорих гэж байна. Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй мягмар гарагт хэлэлцээ хийх бөгөөд энэхүү дээд түвшний уулзалт нь Энэтхэг улс АНУ-тай нягт түншлэлийн харилцаа тогтоож байгаатай холбоот...

post thumbnail

Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд 4.3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт өнөөдөр /2024.07.08/ 09:00:35 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 45.93 98.16 Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн үед авах 10 алхам: Аюулгүй орон зайг тодорхойлох- Байшин дотор хамгийн аюул багатай газар нь даацын хананы хажуу б...