Гадаад мэдээ

Нийт 7831 мэдээ байна
post thumbnail

Орост дайчилгааг эсэргүүцсэн жагсаалын үеэр 800 орчим хүнийг баривчилжээ

Орост цэргийн хэсэгчилсэн дайчилгаа зарласныг эсэргүүцсэн жагсаалын үеэр 800 орчим хүнийг баривчилжээ. “Ням гаргийн байдлаар 33 хотод хамгийн багадаа 796 хүнийг баривчилснаас тэн хагас орчим нь нийслэл Москва хотод баривчлагдсан” гэж “OVD-Info” хүний эрхийг хамгаалах байгууллага мэдээлсэн байна. Орос дахь улс төрийн бар...

post thumbnail

В.Зеленскийг дэлхийн хамгийн нөлөө бүхий еврей хүнээр нэрлэжээ

Израилын "The Jerusalem Post" сонин жил бүр гаргадаг "дэлхийн хамгийн нөлөө бүхий еврейчүүдийн" жагсаалтаа ням гарагт нийтэлжээ. Израилд энэ өдрүүдэд тэмдэглэж буй Рош ха-Шана буюу еврейчүүдийн Шинэ жилийн баярыг тохиолдуулан нийтэлсэн уг жагсаалтын нэгдүгээрт Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский бичигдсэн байна.  &q...

post thumbnail

Путин армийн хангамж хариуцсан генералаа ажлаас нь халж, “Мариуполийн яргачин“-г томилжээ

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Украин дахь Оросын цэргийн ажиллагааны армийн хангамж хариуцсан генерал Дмитрий Булгаковыг "Украинд явуулж буй ОХУ-ын дайнд Дмитрий Булгаковын чадамжгүй байдал нь оросуудын давшилтын хурдыг сааруулж, цэргүүдийг зэвсгийн дутагдалд оруулсан" хэмээн буруутгаж ажлаас нь халжээ. Улмаар ОХУ нь цөөн үлдсэн холбоот...

post thumbnail

Токио хотын аюулгүй байдлыг чангатгасан байна

Япон улсын ерөнхий сайд агсан Абэ Шинзотой салах ёс гүйцэтгэх төрийн ёслол ирэх мягмар гарагт буюу энэ сарын 27-ны өдөр Токио хотноо болох юм. Уг ёслолыг угтаж Токио хотын цагдаагийн газар терроризм болон бусад аюулаас хамгаалах зорилгоор нийслэл хотын аюулгүй байдлыг чангатгасан байна. Тухайлбал, Токиогийн цагдаагийн бие бүрэлдэхүүнийг нийслэ...

post thumbnail

Ираны эрх баригчид зарим хотод интернет сүлжээг хаажээ

Иран улс даяар эсэргүүцэл, тэмцэл өргөжиж байгаатай холбогдуулан тус улсын эрх баригчид баасан гарагаас эхлэн нийслэл Тегеран болон бусад хотын зарим хэсэгт интернэт сүлжээг хязгаарлажээ. Мөн жагсаал цуглаанд уриалах гол талбар болж байгаа уотс апп, Инстаграм зэрэг нийгмийн сүлжээг хаасан байна. Мөн Ираны ерөнхийлөгч улс орны аюулгүй байдлыг алдагд...

post thumbnail

Сөүл хотын оршин суугч эмэгтэйчүүд аюулгүй байдлынхаа төлөө суугаа жагсаал хийлээ

Өнгөрсөн долоо хоногт Сөүл хотын метроны буудлын ариун цэврийн өрөөнд 28 настай залуухан эмэгтэй бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. Тус метроны буудалд ажилладаг байсан хохирогч эмэгтэй орой ажлын цагаа дуусмагцаа халдлагад өртсөн юм. Хүйтэн мэсээр амийг нь зэрлэгээр хөнөөсөн 31 настай Жон Жу Хван гэгч этгээд нь сүүлийн хэдэ...

post thumbnail

Япон Улс руу 10 дугаар сарын 11-нээс эхлэн жуулчид заавал аяллын компаниар дамжихгүйгээр хувиараа тус улсад аялах боломжтой

Гол шаардлага нь иргэд гурван тун вакцинд хамрагдсан баримт болон ковид сөрөг гарсан шинжилгээний хариугаа заавал үзүүлэх шаардлагатай аж. Тус улс ковидын тархалтыг бууруулахын тулд сүүлийн хоёр жилийн хугацаанд хилээ хаалттай байлгасан юм. Харин өнгөрсөн 06 дугаар сараас хойш тодорхой хязгаарлалттайгаар гадны жуулчдыг хүлээн авч эхэлсэн. Харин одо...

post thumbnail

Европын холбоо Ирантай байгуулсан хэлэлцээрийг сэргээхийг уриаллаа

Европын зөвлөлийн ерөнхийлөгч Чарльз Мишель Ирантай байгуулсан цөмийн хэлэлцээрийг нэн даруй сэргээхийг дэмжиж байгаагаа илэрхийлж, үүнтэй холбоотой ажлыг эрчимжүүлэхийг уриалсан байна. Тэрбээр Ираны ерөнхийлөгч Эбрахим Раиситэй уулзаж, Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хамтарсан иж бүрэн төлөвлөгөөг  сэргээх талаар ярилцсан байна. “Ев...

post thumbnail

Орос цэргийн албан хаагчдаа дайчилгаанд бэлдэж эхэллээ

Оросын Жанжин штабын газар, Батлан хамгаалахын яамнаас санал болгосны дагуу ОХУ хэсэгчилсэн цэргийн дайчилгаагаа өчигдрөөс эхлүүлэхээр болсноо зарлалаа. Тодруулбал, Украины цэргийнхэн Оросын хилийн бүс рүү дайрч, чөлөөлөгдсөн бүс нутгууд руу довтолж байгаа учир цэргүүдийн нөөцийг бүрдүүлж, тоог нь нэмэгдүүлэх шаардлагатай хэмээн ОХУ-ын ерөнхийлөгч...

post thumbnail

АНУ-Д ШАТАХУУНЫ ҮНЭ БУУРЧЭЭ

Есдүгээр сард АНУ-д шатахууны үнэ энэ оны гуравдугаар сарын үзүүлэлтэд хүрч буурсныг тус улсын Ерөнхийлөгч Жо Байден твиттер хуудсандаа мэдээлжээ. "Бензиний үнэ одоо гуравдугаар сарын эхэнд байсан түвшиндээ эргэн ирлээ. Энэ нь Украинд Оросын дайн эхэлснээс хойших бүх өсөлт үндсэндээ буурсан гэсэн үг юм" гэж тэрбээр бичсэн байна....