Гадаад мэдээ

Нийт 7990 мэдээ байна
post thumbnail

Японы ерөнхий сайд хагас нүцгэн бүжигчид оролцсон намынхаа дотоод арга хэмжээг хатуу шүүмжлэв

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард эрх баригч намын зарим гишүүдийн зохион байгуулсан арга хэмжээг Япон улсын ерөнхий сайд Фүмио Кишида хатуу шүүмжилжээ. Либерал Ардчилсан Намын нэг салбарын зохион байгуулсан уг арга хэмжээнд хагас нүцгэн эмэгтэй бүжигчид оролцож, намын гишүүдийн өвөр дээр суух, амнаас нь амаараа мөнгөн дэвсгэрт авах зэрэг үйлдэл гар...

post thumbnail

ПАРИС 2024: Олимпын бамбар дөрөвдүгээр сарын 16-наас аялалд гарна

Францын Парис хотод ирэх долдугаар сарын 26-нд нээлтээ хийх олимпын бамбар ирэх сарын 16-наас аялалд гарна. Нийт 10,000 тамирчин, олны танил эрхмүүд оролцох юм. Олимпын бамбарыг асааж гараас гарт дамжуулах арга хэмжээ анхны олимпыг зохион байгуулсан Грекийн нийслэл Афин хотоос эхлээд Францын Парисыг зорих юм. Тодруулбал 10 гаруй хоног Грек орноо...

post thumbnail

Дал орчим жилийн дараа АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хоёр нэр дэвшигч дахин хоорондоо өрсөлдөх гэж байна

1956 онд Бүгд Найрамдах намын ерөнхийлөгч Дуайт Эйзенхауэр хоёр дахь удаагаа Ардчилсан намын Эдлай Стивенсонтой АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд ялж байв. Тэгвэл энэ ховор үзэгдэл 2024 онд дахин тохиох өндөр магадлалтай боллоо. Ерөнхийлөгч Жо Байдены хувьд намынхаа 1,968 төлөөлөгчийн саналыг авч чадвал АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд...

post thumbnail

Бодлогын хүүгээ бууруулж эхлэх хугацаа ойртож буй дохиог АНУ-ын Төв банк өгөв

Хөдөлмөрийн зах зээл дэх эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэр илүү сайжрах хэрэгтэй байгааг Жером Пауэлл онцоллоо АНУ-ын Холбооны Нөөцийн банк гуравдугаар сарын 19, 20-ны өдрүүдэд болох Мөнгөний бодлогын ээлжит хурлаараа бодлогын хүүгээ тав дахь удаагаа дараалан хэвээр хадгална гэсэн хүлээлт давамгайлж байна. Харин хөрөнгө оруулагчдын гол анхаарал Мө...

post thumbnail

Орос оюутан Wi-Fi сүлжээндээ Украиныг дэмжсэн утгатай нэр өгөөд 10 хоног хоригдох шийтгэл хүлээжээ

Wi-Fi сүлжээндээ Украиныг дэмжсэн утгатай нэр өгсөн оюутан 10 хоног хоригдох шийтгэл хүлээсэн тухай Оросын хэвлэлүүд мэдээлжээ. Эх сурвалжуудын өгүүлснээр Москвагийн Улсын Их сургуулийн оюутан Олег Тарасов хувийн Wi-Fi сүлжээгээ “Слава Украины” (Украины алдар бадраг) гэсэн уриа үгээр нэрлэсэн юм байна. Пүрэв гарагт Москва хотын Ни...

post thumbnail

Украинд туслах зорилготой батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг АНУ, Япон хоёр эхлүүлэх гэж байна

АНУ болон Японы эрх баригчид Украинд үзүүлэх тусламжаа нэмэгдүүлэх зорилгоор батлан хамгаалах салбарын шинэ хамтын ажиллагааг эхлүүлэхээр хэлэлцэж буй тухай Ёмиури сонин Ням гарагт мэдээлжээ. Дөрөвдүгээр сарын 10-нд Вашингтонд болох АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, Японы ерөнхий сайд Фүмио Кишида нарын уулзалтын үеэр уг асуудлыг эцэслэн шийдвэрлэж...

post thumbnail

"Парис 2024" олимпын нээлтийн ёслолд 360,000 тасалбар худалдаална

Францын дотоод хэргийн сайд Жералд Дарманин "Парис 2024" олимпын нээлтийн ёслолд 360,000 тасалбар борлуулахаар төлөвлөснөө зарлав. Олимпын зохион байгуулагчид Сена мөрөнд завины парад хийхээр төлөвлөж буй. Олимпын нээлтийн ажиллагаанд ойролцоогоор хоёр сая хүн оролцоно гэж төлөвлөсөн ч Францын Засгийн газраас 600,000 болгож бага...

post thumbnail

Сөүл хот 2026 он хүртэл 1,000 цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөжээ

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын захиргаа өчигдөр 2026 он хүртэл 1,000 орчим цэцэрлэгт хүрээлэн шинээр байгуулах төлөвлөгөөгөө танилцуулжээ. Сөүл даяар байгуулагдах эдгээр хүрээлэнгүүд нь хотын ногоон орон зайг нэмэгдүүлж, оршин суугчдын эрүүл амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилготой гэнэ. Шинэ төслийн хүрээнд 2026 он хүртэл жил бүр 300,...

post thumbnail

Хүндэтгэлийн цуваа тасрахгүй байна

ОХУ-ын сөрөг хүчний нэрт удирдагч Алексей Навальный агсан хоёрдугаар сарын 16-ны өдөр Хойд туйлд орших шоронд гэнэт нас барсан. Энэ сарын эхний өдөр Навальныйг оршуулах ёслол Москва хотод амьдарч байсан гэрийнх нь ойролцоох жижиг сүмд болж, түүнийг хамгийн ойрын оршуулгын газарт оршуулсан. Олон хүн багтахгүй жижиг сүмд ээж Людмила, аав Анатолий...

post thumbnail

Мексикт оюутнууд халдлагад өртсөнийг эсэргүүцсэн хүмүүс Ерөнхийлөгчийн ордны хаалгыг цөмлөжээ

2014 онд 40 гаруй оютун сураггүй болсныг эсэргүүцсэн мексикчүүд Ерөнхийлөгчийн ордон руу дайрч, хаалгыг нь цөмлөжээ. Орон нутгийн цагаар лхагва гарагийн өглөө дотоодын телевизээрээ энэ тухай мэдээлжээ. Эсэргүүцэгчид цагаан өнгийн ачааны машинаар хаалгыг дайрсан байна. Цагдаа нар цугласан хүмүүсийг тараахын тулд нулимс асгаруулагч ашиглажээ....