Лицензийг нь цуцалсан аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг бүрэн зогсоох арга хэмжээ авчээ

М.Амаржаргал / Орон нутаг

Засгийн газрын шийдвэр гаргаж Архангай, Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж байсан зарим уул уурхайн компаниудын тусгай зөвшөөрлийг цуцалсан. Тухайлбал, Архангай аймгийн Цэнхэр суманд үйл ажиллагаа явуулж байсан 11 аж ахуй нэгжийн 13 тусгай зөвшөөрлийг цуцалсан юм.

Эдгээр аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг бүрэн зогсоохоор Цэнхэр сумын Орхон багт тус аймгийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн ерөнхий газар, аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Орхон-Чулуут голын сав газрын захиргаа зэрэг байгууллагууд хамтарсан үйл ажиллагаа явуулжээ. Энэ хүрээнд 10 хиймэл нуурыг сэтэлж урсгаснаас гадна, 22 айл, өрхийг нүүлгэн шилжүүлсэн байна.


Сэтгэгдэл

zochin [185.39.141.7] 2019-09-06 20:00:26

uhsan nvhendee uursduu ninja bolon dairah tuluvluguu hiigdej baigaa talaar shivneldej ehelsen

Зочин [64.119.23.169] 2019-09-06 14:21:25

замд техникүүд нь тааралдсан.өвөрхангайн чиглэлд л явцгааж байна лээ.байраа өөрчлөөд өөр газар ухах гэж явна уу

ЗОЧИН [202.131.233.190] 2019-09-06 13:32:11

ЭНЭ ШУНАХАЙ КОМПАНУУД БАЙГАЛЬ ДЭЛХИЙГ ХАРАХАД НҮД ХАЛЬТАРМААР СҮЙТГЭСЭН БАЙНА БИЛЭЭ, НУТГИЙН АРДУУД БАЙХ ГАЗАРГҮЙ БОЛСОН, ХЭДЭН 10 ГОЛ ГОРХИ ШИРГЭСЭН, АЙМААР БОЛГОСОН БАЙНА БИЛЭЭ,ЭДНУУСЫГ ҮТЭР ТҮРГЭН ХӨӨЖ ЯВУУЛЖ,НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙЛГЭ, ЮУН НӨХӨН ОЛГОВОР ВЭ, ЁСТОЙ ... ҮЗҮҮЛЭЭД МАЙ ГЭЭЧ.

Зочин [202.126.88.190] 2019-09-06 12:30:07

За болж дээ Эх орон минь


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.