МЭДЭЭ

Нийт 100307 мэдээ байна
post thumbnail

Л.Амар: Иргэдийн зээлийн хэмжээ нэмэгдэж, эргэн төлөлт буурсан

Монголын Банкны холбоо болон Банк, санхүүгийн академиас "Банкны харилцагчийн сэтгэл ханамжийн судалгаа" болон "Банкны салбарын 2022 оны тойм" судалгаа, банкны салбар, макро эдийн засгийн нөхцөл байдлын талаар  өнөөдөр танилцууллаа. Энэ үеэр Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар “Иргэдэд олгосон зээлийн...

post thumbnail

VISA картаа гадаад платформуудын Subscription үйлчилгээнд холбоод урамшуулалд хамрагдаарай

Голомт банк олон улсын платформ болон вэбсайтаас худалдан авалт хийдэг картын харилцагч нартаа зориулан 20%-ийн буцаан олголттой урамшуулалт аяныг зарлалаа. Та сонгогдсон платформуудын автомат сунгалт /Subscription/ үйлчилгээнд Голомт банкны VISA брэндийн картаа холбон төлбөр төлснөөр урамшуулалд хамрагдах боломжтой. Энэхүү урамшуулал нь 2023.06...

post thumbnail

Украин НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн ээлжит бус хурлыг нэн даруй хуралдуулахыг шаарджээ

ОХУ Беларусьт тактикийн цөмийн зэвсэг байршуулна гэж мэдэгдсэнтэй холбогдуулан Украин НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн ээлжит бус хурлыг нэн даруй хуралдуулахыг шаарджээ. Оросын засаг захиргаа үүгээрээ Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай гэрээ, цөмийн зэвсгээс ангижрах, олон улсын аюулгүй байдлын тогтолцоог бүхэлд нь зөрчиж байна гэж Украины ГХЯ мэдээлсэн...

post thumbnail

БНАСАУ дахин хоёр пуужин харвасан тухай Японы тал мэдээлэв

Өнөө өглөө Умард Солонгос хоёр удаа баллистик пуужин харвасан гэж Японы Батлан хамгаалах яамны албаны хүмүүс мэдэгджээ. Тэдний мэдээлснээр пуужингууд Японы эдийн засгийн онцгой бүсээс гадуур унасан гэж таамаглаж байна хэмээн ЭнэйчКэй уламжиллаа. Японы Засгийн газар холбогдох яамдын албан тушаалтнуудыг яаралтай хуралдуулж, энэ асуудлаар мэдээлэл...

post thumbnail

АНУ-ын Миссисипи мужид хүчтэй хар салхины улмаас 25 хүн амь эрсэджээ

АНУ-ын Миссисипи мужийг хүчтэй хар салхи дайран өнгөрсний дараа эрэн хайх болон сэргээн засварлах багийнхан орон сууцны, худалдааны байгууламжууд болон хотын захиргааны байгууллагуудын нурж, эвдэрсэн барилгуудад ажиллаж байна. Байгалийн гамшгийн улмаас 25 хүн амь эрсэдсэн гэж мэдээллээ. Баасан гарагийн оройноос эхлэн хэд хэдэн хотуудыг дайра...

post thumbnail

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ТАГТНЫ АВААРЫН ШАТАНД ХӨЛӨӨ ХАВЧУУЛСАН ХҮҮХДИЙГ АВАРЧЭЭ

Баянгол дүүргийн 29 дүгээр хороо тагтан дээр хүүхэд хөлөө төмөрт хавчуулсан байна гэсэн дуудлагыг 03.27-ны өдрийн 17:44 цагт хүлээн авчээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход "Д" /11 настай, эмэгтэй/ тагтны аваарын шатанд зүүн хөлний өвдөг хэсгээрээ хавчуулагдсан байсныг 15 минут ажиллаж гарган ах Т-д хүлээлгэн өгсөн байна.

post thumbnail

Иргэнийг “дагасан” санхүүжилт ба сумын эмнэлгүүдэд үүссэн асуудал

Дорнод аймгийн Чулуунхороот сум Улаанбаатар хотоос 900 орчим километрийн зайтай. Харин аймгийн төв буюу Чойбалсан хотоос 240 километрийн алсад оршино. 2000 хүрэхгүй хүн амтай алслагдмал энэ сумын иргэдийн эрүүл мэндийн манаанд  стандартаараа гурван их эмч, найман сувилагч зогсох ёстой. Гэтэл цалин хангалтгүй, санхүүжилт дутмаг, амьдрах таатай...

post thumbnail

ОЮУ ТОЛГОЙН ТУНЕЛ 200 КМ, УЛААНБААТАРТ МЕТРО БАРИВАЛ 20-ХОН КМ

Оюу толгойн гүний уурхайн тунел ашиглалтад орсон. Газрын гадаргаас доош 1300 метрийн гүнд, 203 километр урт тунел буюу газар доорх гэрэлт хотыг байгуулсан. 200 гаруй километр гэдэг бол Улаанбаатараас Дархан хот хүртэлх зай. Ийм зайд монгол залуус 1300 метрийн газрын гүнд дэлхийд дөрөвт орох хэмжээний гүний уурхайн бүтээн байгуулалтыг цогцлоосон. Эн...

post thumbnail

Одоогийн байдлаар нийтийн эзэмшлийн зам, талбайд орхисон 30 гаруй машин байна

Нийтийн эзэмшлийн зам, талбай, зогсоолд удаан хугацаагаар орхисон автомашинуудыг ачиж журамлах талаар Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнээс тодрууллаа. Тэрбээр "Одоогийн байдлаар 30 гаруй машиныг олж тогтоогоод байна. Иргэдээс энэ талаар мэдээлэл ирж байгаа, мөн камераар илрүүлж буй...

post thumbnail

Хулгайн хувьсгал

Сүүлийн 7 жил өнгөрсөн 30 гаруй жилээс их төсвийн хулгай нүүрлэж, түмний эрх ашиг зөрчигдлөө. Эрх баригч Монгол Ардын Нам шинэчлэлээ хэд дахин зарлаж, хэчнээн сайхан хөтөлбөр зарлаж, амлалт өгөөд ч ард түмэнд итгэгдэх нүүргүй үлдэх нь. Арга барагдахаараа ишиг эвэр ургахаар эхийгээ мөргөх гэгчээр ард түмний үзэл бодлоо илэрхийлэх, эрх чөлөөгөө нэхэх...