МЭДЭЭ

Нийт 111244 мэдээ байна
post thumbnail

ШӨХТГ: Хүүхдэдээ бэлэг сонгохдоо бүтээгдэхүүний хугацаа, орц найрлагыг сайтар шалгана уу

Хүүхдийн баярын үеэр  бэлэгний чанартай холбоотой иргэдийн санал гомдол их гардаг тул  Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хэрэглэгч болон үйлчилгээ эрхлэгчдэд хандан доорх зөвлөмжийг хүргүүлээд байна. Хүнсний худалдаа, үйлчилгээ эрхлэгч, аж ахуйн нэгжүүд хуулиа дээдэлж, хэрэглэгчийг хохироохгүй байхад онцгой анхаарч худалдаа...

post thumbnail

АНГИЙН ЗУГААЛГАД ЯВСАН 7 НАСТАЙ ХОЁР ХҮҮХЭД АМЬ НАСАА АЛДЖЭЭ

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын тавдугаар сургуулийн нэгдүгээр ангийн сурагчид зугаалгаар явж байх үед хоёр сурагч эндсэн харамсалтай хэрэг гарчээ.  Уг асуудлаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Цагдаагийн байгууллагад 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 18.30 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг дэвсгэрт &ldquo...

post thumbnail

Эверестийн оргилд эмэгтэй хүн хамгийн богино хугацаанд авирсан дээд амжилтыг Балбын уулчин тогтоожээ

Дэлхийн ноён оргилд авирахад нийтдээ 24 цаг, 26 минут зарцуулсан дээд амжилтыг Балбын уулчин Пунжо Лама тогтоожээ. Тэрбээр Эверестийн бэл дэх баазаас оргилд гарахад 14 цаг, 31 минут, дараа нь оргилоос буухад дахин есөн цаг, 18 минут зарцуулсан байна. Тавдугаар сарын 23-ны өдрийн 3:52 цагт баазаас хөдлөөд маргааш өглөөний 6:23 цагт оргилд хүрчээ. Ца...

post thumbnail

Хурдан морины бүсийн уралдааныг аймгийн баяр наадамтай хамтатган зохион байгуулна

Булган аймгийн баяр наадмыг 2024 оны долдугаар сарын 7-8-нд, Говьсүмбэр, Баянхонгор, Өмнөговь аймгийн баяр наадмыг долдугаар сарын 27, 28-нд, Орхон аймгийн баяр наадам, Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийг бүтээн босгосон “Илгээлтийн эзэд-50” жилийн ойн баяр наадмыг наймдугаар сарын 1-2-нд тэмдэглэхээр тогтжээ. Мөн хурдан морины 2024 оны...

post thumbnail

“Энэ жил нийслэлийн бүх хороог камержуулна” гэв

“Ногоон бүс” төсөл буюу камержуулалтын үр дүнд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр бүрэн камержиж ногоон бүс болсон ба тухайн дүүрэгт үйлдэгдэж байсан гэмт хэрэг 48.6 хувиар буурчээ. Энэ онд нийслэлийн таван дүүргийн 12 хороонд төрийн болон төрийн бус байгууллагуудын дэмжлэгтэйгээр нийтдээ 1,522 хяналтын камерыг шинээр байршуулаад байга...

post thumbnail

Голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-25 см нэмэгджээ

Өнөөдрийн байдлаар Орхон голын адгаар, Хангай нуруунаас эхтэй Буянт, Завхан, Хэнтий нуруунаас эхтэй Хараа зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-25 см нэмэгджээ. Мөн Ховд гол Мянгад сум, Булган гол Байтаг сум, Үенч гол Үенч сум орчмоор үерийн түвшинг 5-25 см давсан байна. Иймд дээрх голуудын сав дагуу нутаглаж байгаа малчид, тар...

post thumbnail

ХЗБХ: Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж, хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2024.05.29) хуралдаан 15 цаг 10 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, таван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдаанаар эхлээд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэв. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын...

post thumbnail

Үерийн эрсдэлтэй бүсэд барьсан барилга байгууламжийг буулгаж, даланг хүчитгэж байна

Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Дунд голын дагуу байрлах “Шунхлай” шатахуун түгээх станцын барилгыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр буулгаж, газрыг чөлөөлсөн. Өнөөдөр үерийн болон голын ай савыг хамгаалах барилга, байгууламж барьж эхэллээ. Нийт 300 метр орчим үерийн даланг 14 хоногт барьж дуусгахаар төлөвлөсөн аж. Мөн Ба...

post thumbnail

Э.Цэндбаатар олимпын эрхийн тэмцээнээс хасагдаж Х.Бехнур эхний өрсөлдөгчөө ялав

Парисын олимпын эрх олгох боксын тэмцээн үргэлжилж байна Тэмцээнд Монголын 12 тамирчин оролцсоноос зургаа нь хасагдлаа "Парис 2024" зуны олимпын боксын спортын эрх олгох оны хоёр дахь тэмцээн "2024 World Boxing Olympic Qualification Tournament 2" Тайландын Бангкок хотод үргэлжилж байна. Тэмцээний зургаа дахь өдөр бу...

post thumbnail

Наадмын нээлт, хаалтыг “Эх дэлхий, энх оршихуйн цадиг” агуулгаар найруулна

Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмыг “Эх дэлхий, энх оршихуйн цадиг” агуулгаар найруулахаар болжээ. Энэ жилийн наадмын ерөнхий найруулагчаар Төв аймгийн “Монгол туургатан” театрын найруулагч Ц.Батнайрамдал ажилл...