МЭДЭЭ

Нийт 111244 мэдээ байна
post thumbnail

АНУ-д шувууны ханиадны вирус үхрээс хүнд халдварласан хоёр дахь тохиолдол бүртгэгдэв

Энэ оны эхээр АНУ-ын Техас мужид шувууны ханиадны вирус үхрээс хүнд халдварласан анхны тохиолдол бүртгэгдэж байв. Тэгвэл саяхан Мичиган мужийн нэгэн сүүний фермийн ажилчнаас хоёр дахь тохиолдол илэрчээ. Сүүлийн тохиолдлын өвчтөнөөс халдварын хөнгөн шинж тэмдэг илэрсний дараа аажмаар эдгэрч, бие нь сайжирсныг өчигдөр албаныхан мэдээлсэн байна. Өвчтө...

post thumbnail

ОХУ-ын Сахад үерийн гамшгийн улмаас онц байдал зарлажээ

ОХУ-ын Бүгд Найрамдах Саха улсын эрх баригчид үерийн гамшигтай холбогдуулан энэ долоо хоногоос эхлэн онц байдал зарлажээ. Өнгөрсөн долоо хоногоос эхлэн мөсний түгжрэл усны урсгалыг боосонтой холбоотойгоор Лена мөрөн үерлэсэн байна. Үүний улмаас 4,294 км урт үргэлжилдэг мөрний сав дагуу 450 орчим айлын орон сууц, 550 гаруй тариалангийн эдэлбэр газар...

post thumbnail

Замын-Үүд, Сүмбэр, Баянхошуу, Бичигт зэрэг 14 боомтыг өнөөдөр түр хаана

Авто замын зарим боомт өнөөдөр амрах талаар Хилийн Боомтын Захиргаанаас мэдээллээ. Замын-Үүд, Сүмбэр, Баянхошуу, Бичигт зэрэг 14 боомт Бурхан багшийн их дүйчин өдөр буюу өнөөдөр түр хаагдах юм байна. Харин агаарын замын хилийн боомт болох Чингис хаан олон улсын нисэх буудал Олон улсын нислэгийн цагийн хуваарийн дагуу ажиллах бол Сүхбаатар,...

post thumbnail

Судлаач Ганаа: Нэр дэвшилтийн хэрүүл ба бодит байдал

Намууд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ зарласан нь намуудын дотор ч, гадна ч бөөн маргаан дагуулав. Зарим нь авилгач, хулгайч, дээрэмчин “хуучин” хүмүүсээ орууллаа гэв. Зарим нь цүнх баригч, тэрний энэний талын “шинэ” хүмүүсээ орууллаа гэв. Зарим нь “яг адилхан” гэв. Нэр дэвшилт бол ердөө л сонгуулийн анхдагч нөх...

post thumbnail

Хуульч Д.Ганхүрэл: Үндэсний баялгийн сангийн тухай хуульд аж ахуйн нэгжүүдийн эзэмшлийн орд газраас хувь авна гэсэн заалт байхгүй

Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн багш, хуульч Д.Ганхүрэлтэй Үндэсний баялийн сангийн тухай хуулийн хүрээнд ярилцлаа. -Үндэсний баялгийн сангийн тухай хууль хаврын чуулганаар батлагдлаа. Та хуульч хүний хувьд энэ хуулийн ерөнхий ач холбогдлын тухай юу гэж бодож байна. Эрх зүйн актын хувьд чанартай хууль болж чадсан уу? -...

post thumbnail

Г.Цэцэгмаа: сүүлийн 10-аад жил үйлдвэрлэгчдээ дэмжсэн бодлого огт гаргасангүй

Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны Гүйцэтгэх захирал, Монгол Улсын зөвлөх инженер Г.Цэцэгмаатай ярилцлаа. -Танай холбоонд хэчнээн үйлдвэр бүртгэлтэй байна. Тэдгээр нь ямар, ямар барилгын материал үйлдвэрлэж байна вэ? -Манай холбоо Барилга, хот байгуулалтын яамтай гэрээ байгуулан барилгын материал үйлдвэрлэлийг эрхлэх тусгай...

post thumbnail

Монгол төрийн босго өндөр байг ээ... Аатай амьдарсандаа АРВИН гишүүн

Хөмүний нэгэн урсгалд багтаж явахдаа энгүүн сайхан, эгэл даруухан, хийсэн бүтээсэн нь үр хүүхдэд нь залгамжлагдан үлдэж, олны төлөө хийсэн үйлс нь мөнхлөгдөн үлддэг сайхан эрхмүүд энэ хорвоо дээр дэндүү олон доо. Харамсалтай нь, энэ нь цаг хугацааны аяст мартагдаж, үүлсийн дунд орчихсон мэт замхрах нь орчлонгийн хатуу хууль гэлтэй. Энэ удаа олон...

post thumbnail

Дүйчин өдөр буюу бие, хэл, сэтгэлээ шинжих нь

Бурхан багшийн их дүйчэн өдөр нь Бурхан багш эхээс мэндэлсэн, 37 насандаа гэгээрлийн хутгийг олсон, 81 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлж нирваан дүрийг олсон өдөр гэдэг. Зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг буддын шашинтнууд олноор амьдардаг улс орнуудад уг өдрийг нийтээр тэмдэглэх баяр болгон амрахаас г...

post thumbnail

Бямба гарагт 06:00-18:00 цагийн хооронд зарим замын хөдөлгөөнийг хязгаарлана

Энэ бямба гараг буюу тавдугаар сарын 25-нд Автомашингүй өдөр, мөн “Улаанбаатар марафон-2024” олон улсын гүйлтийн тэмцээн болно. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан бөгөөд 06:00-18:00 цагийн хооронд зарим замын хөдөлгөөнийг хязгаарлах юм. Тодруулбал, Сүхбаатарын талбай (Д.Сүхбаатарын гудамж, Их сургуулийн г...

post thumbnail

Цагдаагийн алба хаагчдын энгэрийн болон гудамж, талбайн хяналтын камерын хэрэглээ, бичлэг хадгалалт зэрэгт эрсдэлийн үнэлгээ хийнэ

Хүний Эрхийн Үндэсний Комисс(ХЭҮК)-ын гишүүн Б.Энхболд болон Комиссын холбогдох хэлтсийн дарга нар Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-ын Захиргаа удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Л.Нямдаваа, Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Мөнгөншагай, ахлах мэргэжилтэн Б.Алтансүхтэй өнөөдөр уулзлаа. Тэд дараах асуудлы...