Гадаад мэдээ

Нийт 6974 мэдээ байна
post thumbnail

Япон улс БНАСАУ-ын эсрэг тогтоосон хориг арга хэмжээгээ өргөжүүлнэ

Япон улсын засгийн газар БНАСАУ-ын эсрэг тогтоосон хориг арга хэмжээгээ өргөжүүлж байгаагаа мэдэгдлээ. Пхеньяны цөмийн болон пуужингийн хөтөлбөрт оролцсон 5 байгууллагын хөрөнгийг битүүмжлэх шийдвэр гаргасан гэж тус улсын засгийн газрын хэрэг эрхлэх газрын нарийн бичгийн дарга Хирозаку Мацуно мэдэгдлээ. Мягмар гарагт болсон засгийн газрын хуралдаан...

post thumbnail

ЖАГСАГСДЫГ “ДАРАХ” ХУУЛЬ БАТАЛНА

Их Британийн Дотоод хэргийн сайд Свелла Браверман сүүлийн үед уур амьсгалын радикал идэвхтнүүдийн зохион байгуулсан эсэргүүцлийн жагсаалыг “дарах” төлөвлөгөөгөө танилцууллаа. Түүний хэлснээр, нийтийн хэв журам хамгаалах тухай шинэ хуулиар жагсагчид хүмүүсийн амгалан тайван байдал, ажил үйлсийг нь “барьцаалах”-ыг зөвшөөрөхгүй...

post thumbnail

ЕХ: Хэрвээ ОХУ-д зэвсэг нийлүүлвэл Иран улсад хориг арга хэмжээ авна

 Иран улс Украинд цохилт өгөхийн тулд ОХУ-д нисгэгчгүй онгоц нийлүүлсэн нь батлагдвал Европын холбоо /ЕХ/ Ираны эсрэг шинэ хориг арга хэмжээ авч магадгүй байна. Сүүлийн хэдэн долоо хоногт ОХУ Украин руу довтлохдоо Иранд үйлдвэрлэсэн “Шахед-136” нисгэгчгүй онгоцыг ашигласан гэж Украин мэдээлсэн. Иран улс ОХУ-д нисгэгчгүй онгоц нийлү...

post thumbnail

Лиз Трасс Их Британийн Ерөнхий сайдын албан тушаалаас огцрохгүй гэдгээ мэдэгджээ

Эрх баригч Консерватив намын хэд хэдэн депутат огцрохыг шаардаж байгаа хэдий ч Их Британийн Ерөнхий сайд Лиз Трасс албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ даваа гарагт мэдэгджээ.  "Улс орны эрх ашгийн төлөө бодлого явуулахын тулд би энэ албан тушаалд сонгогдсон. Маш хүнд хэцүү цаг үеийг бид туулж байна. Бид Консерватив намын тухай ярьж цаг алд...

post thumbnail

Украин, Орос эмэгтэй хоригдлуудаа солилцжээ

Украин, Оросын талууд даваа гарагт нийт 218 хоригдол солилцжээ. Украины эрх баригчдын мэдээлснээр, Киев анхны “дан эмэгтэйчүүдээс бүрдсэн” солилцоогоор 108 хоригдлыг солилцсон байна. “Тэдгээр эмэгтэйн 37 нь Оросын цэргүүд тавдугаар сард Мариуполь хотын “Азовсталь” гангийн үйлдвэрийг хяналтдаа авсны дараа олзлогдсон бай...

post thumbnail

Ши Жиньпин: Нэг сэтгэл зүрхээр Хятадын төлөө зүтгэе

Хятадын эрх баригч Коммунист намын их хурал өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилнэ. Хурлын хоёр дахь өдөр буюу даваа гарагт БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин оюун санаа, нэг сэтгэл зүрх, эв нэгдлийн хүчээр хамтдаа Хятадын төлөө зүтгэхийг уриалжээ. Тодруулбал, тэрбээр хуралд оролцож байгаа Гуанси Жуаны өөртөө засах орны төлөөлөгчидтэй тусгайлсан уулзалт хий...

post thumbnail

ДОНАЛЬД ТРАМП БАЙЦААЛТ ӨГНӨ

Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 6-ны өдөр Дональд Трампыг дэмжигчид Капитол руу нэвтэрсэн үйл явдлыг шалгаж буй АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын хороо Трампыг албан ёсоор дуудаж мэдүүлэг авах шийдвэр гаргав. "Тэр хариуцлага хүлээх ёстой. Тэр хийсэн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой" гэж тус хорооны дарга Бенни Томпсон мэдэгджээ. АН...

post thumbnail

УКРАИНЫ ТЭНГЭРИЙГ ХИЙМЭЛ ОЮУН УХААН ХАМГААЛНА

Украины холбоотнуудын “Раммштейн уулзалт”-ын дараа АНУ-ынБатлан хамгаалахын сайд Ллойд Остин, Зэвсэгт хүчний нэгдсэн штабын дарга Марк Милли нар Брюссельд хэвлэлийн бага хурал хийж Украиныг агаарын довтолгооноос хамгаалах шинэ системтэй болгоно гэж мэдэгдэв. Барууны орнуудын хүчин чармайлтаар Украинд бий болох агаарын довтолгооноос хамг...

post thumbnail

Энэтхэг шумбагч онгоцноос баллистик пуужин харвах туршилтыг амжилттай явуулснаа мэдэгджээ

Энэтхэг улс өөрийн зохион бүтээсэн анхны цөмийн хөдөлгүүртэй “INS Arihant” шумбагч хөлөг онгоцоос баллистик пуужин харвах туршилтыг амжилттай явуулж, батлан хамгаалахын хүчин чадлаа нэмэгдүүлсэн гэж тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдэгдэв. Энэхүү баллистик пуужин харвах туршилтаар хөлгийн багийн ур чадвар болон тус улсын ц...

post thumbnail

НҮБ: Украины дайн дөрвөн сая хүүхдийг ядуурал руу түлхэж байна

Украины дайн, түүнээс үүдэлтэй эдийн засгийн уналт нь Европын зүүн хэсэг, Төв Азид дөрвөн сая хүүхдийг ядуурал руу түлхэж байна гэж НҮБ-ын Хүүхдийн сан өнөөдөр мэдээлжээ. “Хүүхдүүд Украины дайнаас үүдэлтэй эдийн засгийн хямралын хамгийн хүнд ачааг үүрч байна. Зөрчил, инфляцын өсөлт нь Европын зүүн хэсэг, Төв Азид дөрвөн сая хүүхдийг ядуурал р...