Нийгэм

Нийт 17839 мэдээ байна
post thumbnail

Өмнөх онтой харьцуулахад ууцны дундаж үнэ 62%, хэвийн боовных 23% өссөн байна

Сар шинийн баярын ширээний гол идээ болох ууц, хэвийн боов, сүүн болон хорхой дундаж үнэ өмнөх онтой харьцуулахад өсжээ.  Тодруулбал ууцны дундаж үнэ 2024 оны нэгдүгээр сарын 29-ний байдлаар өмнөх онтой харьцуулахад 62 хувиар, хэвийн боовных 23.3 хувиар, сүүн ааруулынх 35 хувиар, хорхой ааруулынх 53.1 хувиар тус тус өссөн байна....

post thumbnail

Өнөөдөр 17:00 цагаас цахилгааны хязгаарлалт хийж болзошгүй байршлууд

2024 оны нэгдүгээр сарын 31-ний Лхагва гарагт эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан хязгаарлалт хийж болзошгүй байршлуудыг "УБЦТС" ТӨХК-аас танилцууллаа. Эрчим хүчний системийн тасралтгүй, найдвартай байдлыг хангахын тулд оргил ачааллын 17:00-20:00 цагийн хооронд ашиглах шаардлагагүй цахилгаан хэрэгслүүдээ унтрааж, тогоо тохируул...

post thumbnail

Хүүхдийн мөнгийг хоёрдугаар сарын 07-нд олгоно

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн 2024 оны хоёрдугаар сарын олголтын хуваарийг танилцуулж байна. Эх сурвалж: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

post thumbnail

Ирэх гуравдугаар сараас ломбардын хүү 4.5% болж, алданги тооцохгүй

УИХ-аас Мөнгөн зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг 2022 онд баталж, 2023 оны гуравдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн. Хуулиар мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогыг тодорхойлох, зохицуулах, холбогдох төрийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах зорилгоор Санхүүгийн зохицуулах хорооны дэргэд орон тооны бус “Мөнгөн зээлийн үйл ажиллаг...

post thumbnail

2022 оны ногдол ашиг болох 116 мянган төгрөг өнөөдөр иргэдийн дансанд орно

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  мэдээлэл хийлээ. Тэрбээр  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2022 онд 1,3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бол 2022 онд 3,2 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан урдчилсан дүгнэлт гарч байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК ногдол ашиг хуваарилах үүрэгтэй. Үүнийхээ дагуу татварын өмнөх...

post thumbnail

Сүүлийн 65 автобус энэ долоо хоногт ирнэ

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор БНХАУ-ын "Yutong bus" компаниас 165.5 тэрбум төгрөгөөр 600 автобус худалдан авахаар болсон. Хуваарийн дагуу 485 автобус Улаанбаатар хотод ирээд байна. Үлдсэн 115 автобусны 50 нь өнөө орой Улаанбаатарт ирэх бөгөөд үлдсэн 65 нь хоёрдугаар с...

post thumbnail

Авто замд халтиргаа, гулгаа үүсэхээс сэргийлж байна

Нэгдүгээр сарын 30-нд зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний 25 байгууллагын 403 албан хаагч тусгай зориулалтын 81 машин техниктэйгээр авто замд халтиргаа гулгаа үүсэхээс сэргийллээ.  Энэ хүрээнд авто замын цас, мөсийг хусаж, халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй авто зам, гэр хорооллын дундах сүүдэр хэсгүүдэд 16.5 тонн бодис, 15 тонн давс цацаж,...

post thumbnail

Иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсооно

“Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд тусгасны дагуу УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалтыг 2024 оны зургаадугаар сарын 28-нд явуулах болов. Мөн Монгол Улсын Их Хурлын 2013 оны 112 дугаар тогтоолоор Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлс...

post thumbnail

“S’Outlet” төвийн гурван давхар барилга болон агуулахыг нурааж дуусжээ

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх “S’Outlet” дэлгүүрийн агуулахын барилгыг 24-ний өдрөөс буулгаж эхэлсэн. Тус төвийн гурван давхар барилга болон агуулахыг нураагаад хогийг өчигдөр цэвэрлэж дууссан байна. Хоёрдугаар сарын 15-ны өдрөөс үндсэн буюу таван давхар дэлгүүрийн барилгыг нурааж, үерийн даланг тэлэх ажлыг гүйцэтгэхээр...

post thumbnail

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Таван ханатай гэр шатаж, нэг иргэн амиа алджээ

Өнгөрсөн хоногт /2024.01.30/ нийслэлийн хэмжээнд гал түймрийн найман дуудлага бүртгэгдэж, нэг иргэн гал түймэрт өртөж амь насаа алджээ. Онцгой байдлын байгууллагаас мэдээлснээр Чингэлтэй дүүрэг, гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлага 21:50 цагт иржээ. Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход...