МЭДЭЭ

Нийт 112535 мэдээ байна
post thumbnail

Монгол Улсад Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд 2024 оны 8 дугаар сарын 02-04-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. Уг айлчлал нь энэ онд тохиож буй Монгол Улс, Швейцарын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд хэрэгжих бөгөөд Монгол Улсад швейцары...

post thumbnail

Үхрийн цул мах кг нь 19-20 мянган төгрөгийн үнэтэй байна

“Малчин лавлах-109” мэдээллийн төвийн мэдээгээр нийслэлийн “Хүчит шонхор-Дэнжийн мянга” захад махны үнэ, ханш хамгийн дээд тал нь үхрийн цул мах кг нь 19.000-20.000 төгрөг байна. Үхрийн ястай мах кг нь 16.000-17.000 төгрөг, малчдаас авах бөөний үнэ кг нь 9000-15.000 төгрөг байна. Хонины мах бөөний үнэ кг нь 9000-...

post thumbnail

Парис хотноо “Mongolia House” хотхон өв соёлоо сурталчилж байна

Монгол өв соёл, түүх, уламжлал, ёс заншлаа олон улсад танилцуулах зорилготой “Mongolia House” хотхон өргөөний нээлт зуны XXXIII Олимп болж буй Парис хотын Ла Виллет цэцэрлэгт хүрээлэнд болов.   МҮОХ-ноос санаачилсан “Mongolia House” төслийн хотхон олон улсаас хуран цугласан спорт сонирхогч, жуулчдаас гадна Франц,...

post thumbnail

Э.Амартүвшин сонгодог урлагийн дэлхийн шилдгүүдтэй Монголд тоглолт хийнэ

Ардын жүжигчин, дэлхийн шилдэг баритон дуучин Э.Амартүвшин дэлхийн сонгодог урлагийн домог Пласидо Доминго тэргүүтэй дэлхийн шилдгүүдтэй хамтран Монголд анх удаа тоглолт хийхээр болжээ. Дэлхийн сонгодог урлагийн оддын тоглолтыг наймдугаар сарын 3-ны өдөр 16:00 цагаас Улсын дуурь, бүжгийн эрдмийн театраас Д.Сүхбаатарын талбайд олон нийтэд зориу...

post thumbnail

ӨНӨӨДӨР: Зүүн Азийн Улаан загалмай нийгэмлэгийн удирдагчдын уулзалт эхэлнэ

Долоодугаар сарын 30-ний мягмар гарагт болох зарим үйл явдлын тойм: 09:00 цагт: ГХЯ-нд: Монголын улаан загалмай нийгэмлэгээс Олон улсын улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгийн холбоотой хамтран зохион байгуулж буй "Зүүн Азийн Улаан загалмай нийгэмлэгийн Удирдагчдын уулзалт" эхэлнэ. Утас: 9900-7969. -Монго...

post thumbnail

Lexus автомашин хөлөглөсөн Ким Жон Ун үерийн гамшигт нэрвэгдсэн бүс нутагтайгаа танилцжээ

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Умард Солонгосын зарим нутагт усархаг аадар бороо орсноос үерийн гамшиг нүүрлэжээ. Ким Жон Ун онц байдал зарлаж, гамшгийн бүсэд өөрийн биеэр очсон тухай Пёняны төв хэвлэл өчигдөр мэдээлсэн байна. Хятадын хилийн ойролцоох Уйжү дүүргийн Синуйжү хот гамшгийн төв болсныг уг мэдээнд дурджээ. Дотооддоо болсон тааг...

post thumbnail

Хужирт-Арвайхээрийн гүүр нурж, Сэлэнгийн Алтанбулаг, Даланзадгад-Шивээхүрэнгийн зарим зам эвдэрсэн байна

Өчигдөр буюу долдугаар сарын 29-нд орсон аадар борооноор баруун, говийн аймгийн зарим зам, гүүр эвдэрчээ. Эвдэрсэн зам, гүүрийг Авто Зам Засвар Арчлалтын/АЗЗА/ компаниуд засаж байгаа тул жолооч нар анхаарал болгоомжтой, хурдаа тохируулж явахыг цагдаагийн байгууллага болон зам тээврийн хөгжлийн төвөөс сэрэмжлүүллээ. Эвдэрсэн зам, гүүр: Ул...

post thumbnail

Монгол сурагчид олон улсын химийн олимпиадаас нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилт гаргалаа

Саудын Арабын Хаант улсын Рияад хотод зохион байгуулагдсан олон улсын химийн 56 дугаар олимпиадаас Монгол Улсын багийн сурагчид нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэж, багаараа медальт байрт шалгарчээ. Мөнгөн медаль: Б.Номин-Ундрах /Орчлон сургууль, 11 дүгээр анги/ Хүрэл медаль: А.Амартүвшин /Орчлон сургууль, 11 дү...

post thumbnail

ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ 27 ХЭМ ДУЛААН

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн болон говийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи: Нутгийн хойд...

post thumbnail

ЗУРХАЙ: ХОЛ ГАЗАР ЯВААР ОДОГСОД ЗҮҮН ХОЙШ МӨРӨӨ ГАРГАВАЛ ЗОХИСТОЙ

Аргын тооллын долдугаар сарын 30, Ангараг гариг. Билгийн тооллын 25, Чөлөөт эх одтой, хөхөгчин хонь өдөр. Өдрийн наран 5:27 цагт мандаж 20:31 цаг жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлд...