МЭДЭЭ

Нийт 112125 мэдээ байна
post thumbnail

Ө.Цогтбаяр: Талийгаач залуу хүүхдүүдийг уснаас авраад өөрөө хөл алдчихсан юм билээ

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоны нутагт Ерөө голд орсон хоёр хүүхдийг 19 настай Б гэх залуу авраад өөрөө эрсэдсэн харамсалтай хэрэг өнгөрсөн ням гаригт гарлаа. Хүүг эрэн хайх ажиллагаанд оролцсон Дулаанхаан тосгоны Захирагчийн ажлын албаны дарга Ө.Цогтбаяртай ярилцлаа. -Танай нутагт 19-хөн настай хүү хоёр хүүхдийн амийг авраад ө...

post thumbnail

Х.Нямбаатар: Нийтийн тээврийн салбар зургаан сарын байдлаар 25 тэрбум төгрөг хэмнэсэн

Нийслэл нэг их наяд төгрөгийн 100 мянган төгрөг хүртэлх нэрлэсэн үнэ бүхий 10 сая ширхэг үнэт цаасыг дотоодын зах зээлд гаргах төслийг НИТХ-аас батлаад буй. Уг мөнгөөр эрчим хүч хуримтлуурын станцын ажил, ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган дахин барилгажуулах төслийн инженерийн шугам сүлжээний ажил, гэр...

post thumbnail

Өчигдөр Эмээлт, 361-ийн гарам орчмоор цаг үргэлжлэн орсон борооны үеэр 20 удаагийн дуудлага ирсэн. Үерийн нөхцөл үүсээгүй

Улаанбаатарт өчигдөр орсон борооны үеэрх нөхцөл байдлын талаар Нийслэлийн Онцгой Комиссын нарийн бичгийн дарга Д.Оюунбат мэдээлэл өглөө. Тэрбээр "Өчигдөр Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээр бороо орлоо. Эмээлт, 361-ийн гарам орчмоор нэг цаг үргэлжилсэн бороо орсон. Энэ үеэр онцгой байдлын байгууллагад 20 удаагий...

post thumbnail

Олимпын наадмын үеэр Парис хотын хэт халуун тамирчдад үхлийн аюул учруулж болзошгүйг судлаачид анхаарууллаа

Эрдэмтэд, тамирчдын хамтран боловсруулсан “Ring of Fire” судалгааны тайлан өчигдөр нийтлэгджээ. Уг судалгаа нь уур амьсгалын өөрчлөлт тамирчдын эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөхийг тодорхойлох зорилготой юм. Судалгааны ажилд Climate Central ашгийн бус байгууллага, Их Британийн Портсмутын Их сургууль, олимпын медальтай 11 тамирчин оролцжээ. Э...

post thumbnail

Умард Солонгосын цэргүүд хилийн шугам давахад Өмнөд Солонгосын тал анхааруулах зорилгоор гал нээжээ

Өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний айлчлалын өмнөхөн Умард Солонгосын цэргүүд хилийн шугамыг давж, Өмнөд Солонгосын тал анхааруулах зорилгоор гал нээсэн байна. Анхааруулга өгсний дараа цэргүүд хилийн шугамын нөгөө талд буцаж гарсан бөгөөд Өмнөд Солонгосын албаныхан үүнийг санамсаргүй үйлдэл гэж дүгнэжээ. Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаа...

post thumbnail

Саудын Араб улсад үргэлжилж буй хаж мөргөлийн үеэр агаарын хэт халалтын улмаас 550 гаруй хүн амиа алджээ

Исламын шашны ариун газар гэгддэг Саудын Арабын Мекка хотод жил бүр хаж мөргөл зохион байгуулагдаж, дэлхийн өнцөг булан бүрээс саяар тоологдох хэмжээний сүсэгтнүүд цуглардаг. Энэ жилийн мөргөл Баасан гарагт эхэлж, өнөөдөр буюу Лхагва гарагт өндөрлөх юм. Мекка хот орчимд сүүлийн өдрүүдэд агаарын температур Цельсийн +50 хэм давснаас 550 гаруй мөргөлч...

post thumbnail

Инфляц буурсан ч хэрэглээний сагсан дахь 94 барааны үнэ өссөн

Инфляц энэ оны тавдугаар сарын байдлаар 5.7 хувьтай байна. Өмнөх оны мөн үед инфляц 11.3 хувьтай байсан. Инфляц тогтвортой байх нь хэрэглээний сагсан дахь бараа үйлчилгээний ялангуяа импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалдаг. Хэдийгээр инфляц өмнөх оны мөн үеэс буурсан ч бодит байдалд өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ буура...

post thumbnail

Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар, 20-нд Хөвсгөл, Архангай, Булган, 20-21-нд шилжих шөнө Булган, Сэлэнгэ, Төв аймаг, Улаанбаатар хот орчим, 21-нд Төв, Сэлэнгэ, Хэнтийн нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул борооны өмнөх хүчтэй салхи, мөндөр, үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруул...

post thumbnail

ӨНӨӨДӨР: Гэр хорооллын айл өрхүүдийн эрхийг хамгаалах талаар улс төрчдийн өгч буй амлалтын талаар мэдээлнэ

Зургаадугаар сарын 19-ний лхагва гарагт болох зарим үйл явдлын тойм: 08:00-10:00 цагт: “Чингис хаан” музейд: “Тогтвортой хөгжлийн зорилгын төлөө иргэний нийгмийн байгууллагууд” сүлжээ, “Глоб интернэйшнл” төвөөс “Улс төрийн нам, эвслийн сонгуулийн хөтөлбөрт Тогтвортой хөгжлийн зорилтуудыг тусгасан&rd...

post thumbnail

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ

Аргын тооллын 6 сарын 19, Буд гараг. Билгийн тооллын 13, Хонгорцог одтой, хөх бар өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 4:53-20:55. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө...