Гадаад мэдээ

Нийт 7936 мэдээ байна
post thumbnail

Орос оюутан Wi-Fi сүлжээндээ Украиныг дэмжсэн утгатай нэр өгөөд 10 хоног хоригдох шийтгэл хүлээжээ

Wi-Fi сүлжээндээ Украиныг дэмжсэн утгатай нэр өгсөн оюутан 10 хоног хоригдох шийтгэл хүлээсэн тухай Оросын хэвлэлүүд мэдээлжээ. Эх сурвалжуудын өгүүлснээр Москвагийн Улсын Их сургуулийн оюутан Олег Тарасов хувийн Wi-Fi сүлжээгээ “Слава Украины” (Украины алдар бадраг) гэсэн уриа үгээр нэрлэсэн юм байна. Пүрэв гарагт Москва хотын Ни...

post thumbnail

Украинд туслах зорилготой батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг АНУ, Япон хоёр эхлүүлэх гэж байна

АНУ болон Японы эрх баригчид Украинд үзүүлэх тусламжаа нэмэгдүүлэх зорилгоор батлан хамгаалах салбарын шинэ хамтын ажиллагааг эхлүүлэхээр хэлэлцэж буй тухай Ёмиури сонин Ням гарагт мэдээлжээ. Дөрөвдүгээр сарын 10-нд Вашингтонд болох АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, Японы ерөнхий сайд Фүмио Кишида нарын уулзалтын үеэр уг асуудлыг эцэслэн шийдвэрлэж...

post thumbnail

"Парис 2024" олимпын нээлтийн ёслолд 360,000 тасалбар худалдаална

Францын дотоод хэргийн сайд Жералд Дарманин "Парис 2024" олимпын нээлтийн ёслолд 360,000 тасалбар борлуулахаар төлөвлөснөө зарлав. Олимпын зохион байгуулагчид Сена мөрөнд завины парад хийхээр төлөвлөж буй. Олимпын нээлтийн ажиллагаанд ойролцоогоор хоёр сая хүн оролцоно гэж төлөвлөсөн ч Францын Засгийн газраас 600,000 болгож бага...

post thumbnail

Сөүл хот 2026 он хүртэл 1,000 цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөжээ

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын захиргаа өчигдөр 2026 он хүртэл 1,000 орчим цэцэрлэгт хүрээлэн шинээр байгуулах төлөвлөгөөгөө танилцуулжээ. Сөүл даяар байгуулагдах эдгээр хүрээлэнгүүд нь хотын ногоон орон зайг нэмэгдүүлж, оршин суугчдын эрүүл амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилготой гэнэ. Шинэ төслийн хүрээнд 2026 он хүртэл жил бүр 300,...

post thumbnail

Хүндэтгэлийн цуваа тасрахгүй байна

ОХУ-ын сөрөг хүчний нэрт удирдагч Алексей Навальный агсан хоёрдугаар сарын 16-ны өдөр Хойд туйлд орших шоронд гэнэт нас барсан. Энэ сарын эхний өдөр Навальныйг оршуулах ёслол Москва хотод амьдарч байсан гэрийнх нь ойролцоох жижиг сүмд болж, түүнийг хамгийн ойрын оршуулгын газарт оршуулсан. Олон хүн багтахгүй жижиг сүмд ээж Людмила, аав Анатолий...

post thumbnail

Мексикт оюутнууд халдлагад өртсөнийг эсэргүүцсэн хүмүүс Ерөнхийлөгчийн ордны хаалгыг цөмлөжээ

2014 онд 40 гаруй оютун сураггүй болсныг эсэргүүцсэн мексикчүүд Ерөнхийлөгчийн ордон руу дайрч, хаалгыг нь цөмлөжээ. Орон нутгийн цагаар лхагва гарагийн өглөө дотоодын телевизээрээ энэ тухай мэдээлжээ. Эсэргүүцэгчид цагаан өнгийн ачааны машинаар хаалгыг дайрсан байна. Цагдаа нар цугласан хүмүүсийг тараахын тулд нулимс асгаруулагч ашиглажээ....

post thumbnail

Адены буланд ачааны хөлөг рүү дайрснаас болж хоёр хүн амиа алджээ

Йемений “Ансар Аллах” хөдөлгөөний босогчид лхагва гарагт Адены буланд ачааны хөлөг онгоц руу дайрч, хөлгийн хоёр гишүүн амиа алдсаныг Их Британи, Америкийн албаны хүмүүс мэдээллээ. Энэ бол Йемений босогчид Улаан тэнгист хөлөг онгоцууд руу халдаж эхэлснээс хойш хүний аминд хүрсэн анхны тохиолдол болжээ. Барбадосын далбаатай, &ldq...

post thumbnail

Өнгөрсөн онд дэлхий даяар 8565 хүн цагаачлахаар явах замдаа амиа алджээ

Өнгөрөгч 2023 онд дэлхий даяар 8565 хүн цагаачлахаар явах замдаа амиа алджээ. Үүгээрээ ажиглалтын 10 жилийн түүхэн дэх хамгийн таагүй жил болсныг НҮБ-ын дэргэдэх Олон улсын цагаачлалын байгууллага лхагва гарагт мэдээлжээ. 2023 онд амиа алдсан хүний тоо 2022 оны үзүүлэлтээс 20 хувиар өссөн байна. Эдгээр мэдээлэл нь хүний амь эрсдэхээс сэргийлэ...

post thumbnail

Газын зурваст өлсгөлөнгийн ноцтой аюул нүүрлэснийг анхааруулав

Газын зурвасын эмнэлгийн ажилтнууд өлсгөлөнгийн ноцтой аюул нүүрлэснийг анхааруулж байна. Израилын талаас хүнс, түлш, ус, эм бэлдмэлийн нийлүүлэлтийг хатуу хязгаарласнаас болоод хэдэн мянган хүүхэд өлсгөлөнгөөр амиа алдаж болзошгүй гэж Рафах хотын эмч нар мэдэгджээ. Тухайлбал, сүүлийн хэдэн өдрийн дотор 20 хүн өлсөж, цангаж нас барсан байна. Тэд...

post thumbnail

Трамп, Байден нарын кампанит ажилд Маск хандив өгөхгүй

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден болон Ерөнхийлөгч асан Дональд Трампын сонгуулийн кампанит ажилд хандив өгөхгүй гэдгээ Tesla компанийн гүйцэтгэх захирал Илон Маск лхагва гарагт мэдэгджээ.         И.Маск өөрийн X нийгмийн сүлжээний хуудсанд “Маш тодорхой хэлье, би АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн хэнд ч мөнг...