Гадаад мэдээ

Нийт 7932 мэдээ байна
post thumbnail

Японы инфляц 40 жилийн дээд түвшинд хүрчээ

Японы хэрэглээний суурь инфляц 10 дугаар сард 3.6 хувьд хүрсэн нь сүүлийн 40 жилийн хамгийн өндөр үзүүлэлт боллоо гэж “Kyodo” агентлаг засгийн газрын мэдээллээс иш татан уламжилжээ. Энэ нь Японы Төв банкны зорилтот 2 хувийн түвшнээс ихээхэн давсан үзүүлэлт юм. Тус банкны тэргүүн Курода Харүхико  инфляц тогтвортой байхгүй, иймэ...

post thumbnail

БНАСАУ-ын харвасан пуужин Японы эдийн засгийн онцгой бүсэд унасан бололтой байна

БНАСАУ-ын өнөө өглөө харвасан баллистик пуужин Япон тэнгис дэх манай улсын эдийн засгийн онцгой бүсэд унасан бололтой байна Японы Ерөнхий сайд Кишида Фүмио мэдэгдээд, үүнийг “огт хүлээн зөвшөөршгүй” үйлдэл хэмээн зэмлэн буруушаажээ. “Тив алгасагч баллистик пуужингийн ангилал”-ын цэнэгт хошуу “дээд” траектороор ой...

post thumbnail

Хятад, Япон хоёр талын харилцаагаа тогтворжуулж, хөгжүүлэхээр тохиролцжээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Япон Улсын Ерөнхий сайд Кишида Фүмиотой Тайландын нийслэл Бангкок хотноо пүрэв гарагт уулзаж, талууд хоёр талын харилцаагаа тогтворжуулж, хөгжүүлэхээр тохиролцлоо.  Уулзалтын үеэр Хятад-Японы харилцааны ач холбогдол өөрчлөгдөөгүй, цаашид ч өөрчлөгдөхгүй гэдгийг, мөн талууд улс төрийн дөрвөн баримт бичгийнхээ зарчмыг б...

post thumbnail

Нэнси Пелоси албан тушаалаасаа огцорч байгаагаа мэдэгдлээ

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимд Ардчилсан намынхныг хорь шахам жил удирдсан Нэнси Пелоси албан тушаалаасаа огцорч байгаагаа мэдэгдлээ. Өдгөө 82 настай Н.Пелоси Конгресс дахь Ардчилсан намын хамгийн нөлөө бүхий гишүүн бөгөөд Төлөөлөгчдийн танхимын даргаар сонгогдсон анхны эмэгтэй юм. Тэрбээр Конгрессын доод танхимд Калифорни муж улсын тойрго...

post thumbnail

АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт өнөөдөр эхэлнэ

Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны /АПЕК/ 21 гишүүн орны удирдагчдын хоёр өдрийн дээд хэмжээний Тайландын нийслэл Бангкок хотноо өнөөдөр эхэлнэ. Талууд худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх зэрэг бүс нутгийн эдийн засгийн асуудлуудыг хэлэлцэх төлөвтэй байна. Дээд хэмжээний уулзалтыг Тайландын тал даргалж байга...

post thumbnail

Британи Энэтхэгийн мэргэжилтнүүдэд 3000 виз олгоно

Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак Энэтхэгээс Британийн нутаг дэвсгэрт ажиллахаар ирэх залуу мэргэжилтнүүдэд жил бүр 3000 виз олгохыг зөвшөөрчээ. Энэ тухай “NDTV” сувгаар мэдээлэв.Түүний хэлснээр, ийм квот нь 18-30 насны мэргэжилтэй энэтхэгчүүд Их Британид ирж,  хоёр жил хүртэлх хугацаагаар ажиллаж, амьдрах боломжийг олгох юм бай...

post thumbnail

G20: Зөрөлдөөнийг гэтэлснээр хамтарсан тунхаглалыг баталсан нь

Эдийн засгийн хэмжээ далайц, улс төрийн нөлөөгөөрөө дэлхийд зонхилох байр суурийг эзэлдэг 20 улсын /G20/ төр засгийн тэргүүн нар Индонезийн Бали аралд хоёр өдөр чуулсны эцэст Украины хямрал болон бусад асуудлаар 16 хуудас бүхий хамтарсан мэдэгдэл гаргалаа. “Хамтдаа сэргэе, Илүү хүчирхэг болж сэргэе” уриан дор 15-16 өдрүүдэд болсон ту...

post thumbnail

Мьянмарын цэргийнхэн 6000 хоригдлыг суллажээ

Мьянмарын цэргийн хунтын удирдагчид Австралийн эдийн засагч бөгөөд Аун Сан Су Чигийн зөвлөх асан Шон Тернелл тэргүүтэй шоронд хоригдож байсан 6000 гаруй хүнийг өршөөлөөр сулласан талаар тус улсын төрийн мэдлийн хэвлэл өнөөдөр мэдээлжээ. Суллагдсан хүмүүсийн дунд Их Британиас Мьянмарт суух Элчин сайдын албыг хашиж байсан Вики Боуман болон түүний нөх...

post thumbnail

Их Британид инфляц 41 жилийн дээд түвшинд хүрчээ

Их Британид инфляцын түвшин энэ оны 10 дугаар сард 11.1 хувьд хүрч өссөнөөр сүүлийн 41 жилийн дээд түвшинд хүрснийг лхагва гарагт танилцуулсан статистикийн мэдээлэл харууллаа. Их Британийн Засгийн газар эрчим хүчний төлбөрт дэмжлэг үзүүлэх багц танилцуулсныг үл харгалзан хий, цахилгааны үнэ инфляцын түвшин өсөхөд хамгийн их нөлөө үзүүлсэн гэж Үндэс...

post thumbnail

К.Фүмио, Ши Жиньпин нар Бангкок хотноо уулзана

Японы Ерөнхий сайд Кишида Фүмио, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар пүрэв гарагт буюу өнөөдөр Бангкок хотноо хэлэлцээ хийнэ. Япон, Хятадад "хамтран ажиллах олон боломж байгаа боловч шийдэгдээгүй олон асуудал байна" гэж К.Фүмио өмнөх өдөр нь сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. Үүнтэй холбогдуулан тэрбээр удахгүй болох уулзалт нь Токио, Бээжингийн хоор...